Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Өнөөдөр сошиал хуудсаар нэгэн барилга, архитектурын шилдэг компанийн үүсгэн байгуулагч залуугийн тухай видео ярилцлага газар авчээ. Хөтлөгч түүнээс "Таны энэ гайхалтай амжилтын нууц, анхны хөрөнгө оруулалт хаанаас эхтэй вэ?" гэж асуухад, тэр залуу инээмсэглээд "Миний тууштай зан, тэгээд банкны зээл л дээ" хэмээн товчхон хариулна.
Тэрхүү бичлэгийн доор хэдэн мянган хүн бахархсан сэтгэгдэл үлдээж байхад, хотын захын нэгэн жижиг оффист суух Анугийн зүрх зүсэгдэх шиг болов. Тэрхүү "анхны хөрөнгө оруулалт" гэдэг нь банкны хүйтэн тоо биш, Анугийн залуу нас, ээжийнх нь үлдээсэн ээмэг бөгж, бүр хамгийн сүүлд алдсан байрных нь ордер байсныг тэр тэрбумтан залуу аль хэдийн мартаж, үзэгчдийн дийлэнх нь Ануг "Амжилтанд хүрэнгүүт нь мөнгө нэхэж байгаа шуналтай хүүхэн" гэж зэмлэнэ.
Тэд 2007 онд анх танилцжээ. Ану их сургуулиа төгсөөд дизайнер орчуулагчийн ажил хийдэг, харин Тулга ТИС-ийн (ШУТИС) 3-р курсийн оюутан, хажуугаар нь айлын байрны засвар, засал чимэглэл хийдэг залуу байв. Тулгыг анх Анугийн ажилладаг компанийн оффисын засварыг хийхээр ирэхэд нь тэд танилцсан юм. Хичээлийнхээ хажуугаар гар нь алхны бариулд эвэршиж, цементний тоосонд даруулсан ч ирээдүйнхээ тухай нүд нь гялалзан ярих тэр залууд Ану үнэн сэтгэлээсээ дурлажээ.
Тулгын ар гэр хөдөө байдаг, амьдрал нь тийм ч хангалуун бус байсан тул Ану түүнийг сургуулиа төгсөөсэй гэсэндээ цалингаасаа сургалтын төлбөрийг нь хуваалцаж, хамтдаа зүтгэсэн. Тулга сургуулиа төгсөх жилээ Анугийн ээжийн ажил явдлын үеэр яг л төрсөн хүү шиг нь бүхий л хүнд ажлыг нуруундаа үүрч, газар дундаас нь өндийх тэнхэлгүй байсан Ануд амьдралын багана нь болж өгчээ. Чухам тэр үед л Ану "Би энэ хүний төлөө юугаа ч зориулахад бэлэн" гэж өөртөө тангарагласан гэдэг.
Декритний мөнгө ба Ээжийн дурсгал
Төгссөнийхөө дараа Тулга хувийн барилгын зураг төслийн компани байгуулахаар шийдэв. Мэдээж залууст туршлага, танил тал байсангүй. Эхний захиалгууд нь бүгд бүтэлгүйтэж, компани нь өрөнд орж эхлэв. Яг тэр үед Ану анхны хүүхдээ тээж байлаа. Гэвч компанийн татварын өр, түрээс нэхэгдэж Тулга шөнө унтаж чадахгүй толгойгоо барин суухыг хараад Ану тэсээгүй. Тэрээр өөрийнхөө декритний мөнгийг бүтнээр нь гаргаж өгөөд зогсохгүй, талийгаач ээжээс нь өвлөж үлдсэн цорын ганц үнэт эдлэл болох алтан ээмэг, бөгжийг ломбарданд тавьж өгчээ.
"Энэ мөнгөөр компаниа авар. Хүүхэд маань төрөхөд бүх зүйл сайхан болно" гэж Ану түүнийг тайвшруулж байв.
Гэвч амьдралын стресс, дутуу дулимаг хооллолт, байнгын айдас зэргээс болоод Ану 6 сартай жирэмсэн байхдаа хүүхдээ алдчихсан юм. Тэрхүү хагацал Анугийн сэтгэл зүйд арилшгүй шарх үлдээж, тэрээр уй гашуугаа мартахын тулд тамхинд орж, дотогшоо хумигдсан харанхуй нэгэн болж хувирлаа.Тэр Тулгад өөрийн бүх зүйлийг өгсөн, харин Тулгын өгсөн хариу ердөө л энэ байв. Гэвч энэ нь Анугийн туулах тамын дөнгөж эхлэл байлаа...
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.