Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Бид хоёр гэрлээд дөрвөн жил болж байсан ч өөрийн гэсэн гэр оронгүй, түрээсийн байраар хэсүүчилдэг байлаа. Хүү минь гурван нас хүрэхэд би: "Ингэж явахын оронд би Солонгос руу явж ажил хийе. Хэдүүлээ байрныхаа урьдчилгааг цуглуулж, өөрийн гэсэн дулаан үүртэй болъё" гэж эхнэртэйгээ ярилцаад шийдсэн юм. Солонгост очоод би үнэхээр өөрийгөө хайрлаагүй. Барилгын талбай, үйлдвэр гээд өдөрт 14-16 цаг ажиллаж, олсон бүх мөнгөө сар бүр эхнэрийнхээ данс руу "Байр авна шүү" гээд шилжүүлдэг байв.
Эхнэр маань ч утсаар ярих бүртээ: "Хайр нь байрныхаа мөнгийг дансандаа цуглуулаад л байгаа. Миний хань биеэ бодоорой" гэж зөөлөн дуугаар хэлдэгт нь урамшиж, хүнд ажлын ядаргааг мартан зүтгэдэг байлаа. Ингээд таван жил өнгөрөв. Энэ хугацаанд би нэг ч удаа Монголдоо амрахаар очоогүй бөгөөд нэг мөсөн байрны мөнгөө гүйцээгээд харихаар төлөвлөсөн байв.
Төлөвлөсөн мөнгө минь ч бүрдэж, би эхнэртэйгээ гэнэтийн бэлэг барихаар шийдэв. Нутаг буцах тийзээ аваад, түүндээ хэлэлгүйгээр Монголд нисэж ирлээ. Нисэх онгоцны буудлаас шууд такси барин, эхнэрийнхээ сүүлд авсан гэж зургаа явуулж байсан тэрхүү шинэ орон сууцны хаалганы өмнө ирэв. Зүрх минь догдлон, сэтгэл минь хөөрч хаалгыг нь тогштол дотроос нь нэгэн үл таних эрэгтэй хүн хаалга тайлж өгөх нь тэр. Тэр залуу гэрийн халад өмсчихсөн, шал согтуу зогсож байлаа...
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.