Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Би одоо 32 настай, ганц бие бүсгүй. Ажил амьдрал гээд гүйж явсаар гэр бүл зохиох хугацаагаа нилээд хойшлуулчихсан байлаа. Нэг өдөр фэйсбүүкээр минь нэгэн маш царайлаг, боловсон залуу найзын хүсэлт ирүүлж, бид хоёр чатлаж эхлэв. Түүнийг Төгсөө гэдэг байсан бөгөөд өөрийгөө Сингапурт уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлдэг, Монголд удахгүй буцаж очиж суурьших төлөвлөгөөтэй гэж танилцуулсан юм.
Төгсөө өдөр бүр над руу залгаж, маш халамжтай үгс хэлж, өглөө бүр "Өглөөний мэнд, хайраа" гэж мэссэж бичдэг байлаа. Тэр надад Сингапур дахь тансаг амьдралынхаа зураг, видеог явуулж, бид хоёр ирээдүйд хэрхэн хамт амьдрах тухай ярилцдаг болов. Би түүний зөөлөн, боловсон занд нь бүрэн автаж, амьдралдаа анх удаа сошиалаар танилцсан хүнд чин сэтгэлээсээ хайртай болсон юм. Үерхээд зургаан сар болсны дараа тэрээр: "Хайр нь Монголд очиж чамтай гэрлэнэ. Сүйн бэлтгэлээ хийж байя" гэж хэлэв.
Тэгтэл нэг өдөр Төгсөө над руу маш их сандарсан дуугаар залгалаа. "Хайр нь Сингапурын гаалиар маш үнэтэй сүйн бөгж, хуримын бэлэгтэй ачаа явуулсан чинь гаалийн татварт гацаад байна. Яаралтай 15 сая төгрөг шилжүүлэхгүй бол ачаа хураагдаж, би өөрөө торгуульд орох гээд байна. Хайр нь данс руу чинь Сингапураас гүйлгээ хийсэн ч Монгол руу ороход 3 хоног болох гээд байна. Чи надад түр зээлээч" гэж гуйлаа. Би түүнд туслахын тулд өөрийнхөө хуримтлуулсан хамаг мөнгийг түүний зааж өгсөн Монгол дахь гаалийн зуучлагч гэх хүний данс руу шилжүүлж орхив. Дараагийн өдөр нь тэрээр дахин асуудал гарлаа гээд 10 сая төгрөг нэмж нэхэхэд нь би банкнаас яаралтай зээл авч шилжүүллээ.
Удалгүй түүний Монголд ирэх өдөр болж, би сүйн цагаан даашинзаа өмсөн, хуримын ордонд захиалсан танхимдаа түүнийг хүлээж зогсов. Түүний утас нь холбогдохгүй байсан ч би "Замын түгжрэлд орчихсон байх" гэж өөрийгөө тайвшруулж байлаа. Тэгтэл хуримын ордны хаалгаар Төгсөө биш, харин хоёр цагдаа орж ирээд над руу шууд чиглэн ирлээ...
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.