Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Би нөхрөө муу хүн гэж шууд хэлж чаддаггүй ээ. Яагаад гэхээр бид хоёр чинь анх үнэхээр хайртай байсан юм. Оюутан байхдаа танилцаад, нэг аяга кофегоо хувааж уугаад, автобусны мөнгөгүй үедээ хамт алхаж харьдаг тийм үе байлаа. Тэр үед надад “энэ хүнтэй л амьдрахаар би алзахгүй юм байна” гэж бодогддог байсан.
Гэрлээд эхний хоёр жил яг сайхан байсан. Түрээсийн жижигхэн байранд амьдардаг, цалин буухаар нь зах орж мах авна, би орой хоол хийж тавина, тэр “миний эхнэр хамгийн гоё хоол хийдэг” гээд л инээдэг. Тийм жижигхэн үгэнд хүртэл би өдөржин ядраад ирсэн ядаргаагаа мартчихдаг байлаа.
Харин хүүхэдтэй болсны дараа бүх юм өөр болсон. Би гэртээ хүүхдээ хараад үлдсэн, тэр ажилдаа явна. Эхэндээ оройтож ирэхээр нь “ажил ихтэй байгаа юм байлгүй дээ” гэж өөрийгөө тайвшруулна. Утас нь байнга доошоо харсан, шүршүүрт орохдоо хүртэл авч ордог болсныг нь анзаараад байсан ч би өөрөө л хэтрүүлж бодоод байна гэж итгэхийг хүссэн.
Тэр шөнө хүүхэд халуураад би бараг унтаагүй. Нөхөр маань буйдан дээр согтуу шахуу унтчихсан байсан. Утас нь ширээн дээр гэрэлтээд, “Хайраа, маргааш уулзъя. Эхнэр чинь мэдэхгүй биз дээ?” гэсэн мессеж гарч ирсэн. Би тэр өгүүлбэрийг хараад яг гар хөл хөрөөд, амьсгаа хүртэл гарахаа больчих шиг болсон.
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.