Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Ээж минь насаараа л дуугүй хүн байсан. Гомдлоо ч дуугүй залгина, баярласан ч нэг их ил гаргахгүй, зүгээр л “за яахав дээ, амьдрал юм чинь” гээд инээгээд өнгөрдөг тийм эмэгтэй. Би багадаа ээжийгээ их хатуу хүн гэж боддог байлаа. Одоо бодоход хатуу биш, зүгээр л их ядарсан хүн байсан юм билээ.
Аавыг би бараг санадаггүй. Намайг таван настай байхад гэрээсээ явсан гэж ээж хэлдэг байсан. “Аав чинь өөрийн амьдралаа хөөгөөд явсан, бид хоёр одоо хоёулаа болчихсон” гэдэг байлаа. Би хүүхэд байсан болохоор нэг хэсэг аавыг ирнэ гэж цонхоор хардаг байсан. Харин томрох тусам ирэхгүй гэдгийг нь ойлгоод, нэрийг нь сонсохоос ч дургүй болсон.
Ээж намайг хүн болгох гэж их зүтгэсэн. Өглөө цайны газарт ажиллана, орой айлын хувцас угаана, шөнө заримдаа миний хичээлийн дэвтрийг шалгаад сууж байдаг. Би их сургуульд орж, ажилтай болж, өөрийн гэсэн амьдралтай болоход ээж минь “одоо л нэг санаа амарлаа” гэж хэлсэн. Тэгээд удалгүй өвдсөн.
Ээжийг бурхан болсны дараа гэрийг нь цэгцэлж байтал хуучин модон авдрын ёроолд даавуунд боосон нэг бор дэвтэр гарч ирсэн. Эхний хуудсыг нээхэд ээжийн бичиг байлаа. “Миний охин хэзээ нэг өдөр уншвал намайг уучлаарай” гэж эхэлсэн байсан. Би тэр мөрийг уншаад гар салгалаад, сандал дээр суучихсан.
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.