Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Би хуримаа багаасаа мөрөөддөг охин байгаагүй. Гэхдээ түүнтэй уулзсаны дараа анх удаа “би энэ хүнтэй хөгширмөөр юм байна” гэж бодсон. Тэр хөгжилтэй, халамжтай, хүмүүсийн дунд намайг үргэлж дэмждэг. Найзууд маань хүртэл “чи азтай юм аа” гэдэг байлаа. Би ч итгэдэг байсан.
Бид хоёр гурван жил үерхээд сүй тавьсан. Хуримын бэлтгэл эхлэхэд мэдээж маргаан гарна. Зардал, зочдын тоо, ресторан, зурагчин гээд л. Гэхдээ би “энэ бол бүх хосуудад байдаг стресс” гэж бодсон. Тэр мөнгөний талаар ярих дургүй байсан ч “би зохицуулна аа” гэдэг болохоор нь итгэсэн.
Хуримын өмнөх долоо хоногт тэр их сандарсан харагдаж эхэлсэн. Утас нь байнга дуугарна, гадаа гарч ярьна, заримдаа намайг харахаараа буруутай юм шиг инээнэ. Би асуухаар “ажлын асуудал” гэдэг. Би хуримынхаа өмнө хэрүүл хийхийг хүсээгүй болохоор дуугүй өнгөрөөд байсан.
Хуримын өмнөх шөнө би даашинзаа өлгөж тавиад, маргааш өмсөх гутлаа бэлдэж байлаа. Тэр найзуудтайгаа уулзана гээд гарсан. Шөнө 11 өнгөрч байхад танихгүй дугаараас над руу залгасан. “Та Бат-Эрдэнийн эхнэр болох хүн мөн үү? Маргааш хурим болохоос өмнө өрийн гэрээний асуудлаа яримаар байна” гэсэн.
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.