Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Би найзыгаа арван жил мэддэг байсан. Оюутан байхаасаа хамт явсан, нэгнийхээ хайр дурлал, гэр бүлийн асуудал, мөнгөгүй үеийг бүгдийг нь харсан хоёр. Тэр уйлахад би очдог, би ганцаардахад тэр ирдэг. Тийм болохоор “найз минь надаас муу зүйл хүсэхгүй” гэдэг итгэл миний дотор хэтэрхий бат байсан.
Нэг өдөр тэр над руу залгаад “түр туслаач, миний нэр дээр зээл гарахгүй байна, чиний нэр дээр аваад өгөөч, би сар бүр төлчихнө” гэсэн. Би эхэндээ татгалзсан. Гэхдээ тэр хүүхдийнхээ эмчилгээ, түрээс, ажил нь бүтэх гэж байгаа гээд уйлаад ярихаар нь дотор өвдсөн. Би өөрөө ч ээж хүн болохоор хүүхэд гэдэг үгэнд амархан зөөлрдөг байлаа.
Банканд хамт очсон өдөр тэр намайг тэврээд “чи миний амийг аварлаа” гэсэн. Би гарын үсэг зурж байхдаа жаахан айсан ч найзынхаа нүдийг хараад итгэсэн. Зээл миний нэр дээр гарсан, мөнгө шууд түүний данс руу орсон. Эхний гурван сар үнэхээр төлсөн. Би ч санаа амарсан.
Дөрөв дэх сараас эхлээд тэр утсаа авах нь багассан. “Өнөөдөр шилжүүлнэ”, “маргааш цалин бууна”, “банк жаахан хүлээчихдэг юм” гээд шалтаг нэмэгдэв. Надад банкнаас дуудлага ирэх бүрт зүрх хүчтэй цохилно. Нэг орой мессеж ирсэн: “Таны зээлийн хугацаа хэтэрсэн тул...” гэж.
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.