Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Би айлын том охин. Энэ өгүүлбэрийг хэлэхэд л хүмүүс ойлгодог байх. Айлын том хүүхэд гэдэг өөрийн наснаасаа эрт том болдог. Ээж аавын санаа зоволт, дүү нарын хэрэгцээ, гэрийн мөнгө төгрөг бүгд л чам дээр жаахан жаахнаар ирж наалддаг.
Дүү маань их ухаантай хүүхэд байсан. Сургуулиа онц төгсөөд гадаадад сурах боломж гарсан. Манайх тийм мөнгөтэй айл биш. Аав тэтгэвэрт, ээж зах дээр жижиг юм зарна. Дүү маань “би явахгүй ээ, та нарыг өрөнд оруулахгүй” гэж уйлсан. Тэр үед би л “яв, эгч нь болгоно” гэж хэлсэн.
Би банкнаас зээл авсан. Өөрийн нэр дээр. Дүүгийн төлбөр, онгоцны билет, эхний байрны мөнгө гээд бүгдийг нь явуулсан. Тэр онгоцны буудал дээр намайг тэврээд “эгч ээ, би таныг нэг өдөр амраана” гэсэн. Би тэр үгэнд итгэсэн. Итгэхийг хүссэн.
Эхний жил дүү маань байнга ярьдаг байсан. Хичээл, ажил, шинэ орчин гээд бүгдийг хэлнэ. Хоёр дахь жилээс дуудлага цөөрсөн. “Завгүй байна”, “шалгалттай”, “ажилтай” гэнэ. Би ойлгож байсан. Гадаадад ганцаараа амьдрах амар биш шүү дээ гэж өөрийгөө тайвшруулна.
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.