Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Ээж минь намайг арван долоотой байхад өнгөрсөн. Тэр жил миний амьдрал нэг л өдөрт том хүний амьдрал болчихсон юм шиг санагдсан. Сургууль, шалгалт, найзууд гээд бүх юм байх ёстой газраа байсан ч гэртээ ирэхээр ээжийн дуу байхгүй. Гал тогоонд нь цай үнэртэхгүй. Аав бид хоёр дуугүй хүмүүс болж хувирсан.
Аав минь ээжийг их санасан. Шөнө ганцаараа гал тогоонд сууж байхыг нь би олон харсан. Гэхдээ эрэгтэй хүн гомдлоо өөрөөр нууж чаддаг юм билээ. Ажилдаа явна, ирнэ, зурагт асаана, унтана. Би аавыгаа өрөвддөг байсан. Тийм болохоор хоёр жилийн дараа “нэг хүнтэй уулзаж байгаа” гэж хэлэхэд нь би эхэндээ эсэргүүцээгүй.
Тэр эмэгтэй муу хүн шиг харагдаагүй. Инээмсэглэнэ, надад юм авчирна, “охин минь” гэж дуудахыг оролдоно. Гэхдээ тэр үг надад наалдахгүй. Би ээжийгээ мартаагүй байхад өөр хүн миний гэрийн гал тогоонд зогсож, ээжийн минь хэрэглэдэг хутгаар ногоо хэрчиж байгааг харах хэцүү байсан.
Нэг амралтын өдөр би хичээлээсээ ирээд ээжийн минь цэнхэр аягыг хайсан. Ээж тэр аягандаа дандаа сүүтэй цай уудаг байсан юм. Аяга угаалтуур дээр, шүүгээнд, ширээн дээр байхгүй. Сүүлд хогийн савны хажууд хагарсан байхыг нь харсан. Аавын шинэ эхнэр “хуучин юмнууд гэрт энерги муу авчирдаг, хаячихсан” гэж хэлсэн.
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.