Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Би нэг үе их гоё харагдах гэж амьдардаг байсан. Сайн ажилтай юм шиг, мөнгөтэй юм шиг, асуудалгүй юм шиг. Сошиал дээр кофены зураг, шинэ цүнх, аяллын пост тавина. Үнэндээ дансанд маань заримдаа автобусны мөнгө ч үлддэггүй байлаа.
Кредит карт, хэрэглээний зээл, “дараа төлнө” гэсэн жижиг өрнүүд нийлээд нэг өдөр миний толгой дээрээс нурсан. Банкнаас залгана, найзаас авсан мөнгө нэхэгдэнэ, цалин орохоос өмнө аль хэдийн хуваарилагдчихсан. Би ажилтай мөртлөө байнга мөнгөгүй хүн байсан.
Нэг өдөр гэрээ цэгцэлж байгаад өмсдөггүй хувцсаа харав. Заримыг нь нэг удаа л өмссөн, заримынх нь шошго ч аваагүй. Би тэднийг хараад өөрөөсөө ичсэн. Би өөрийгөө гоё харагдуулах гэж өөрийн ирээдүйгээ өрөнд хийсэн байлаа. Тэгээд хуучин хувцас зардаг жижиг хуудас нээхээр шийдсэн.
Эхний постоо оруулахдаа гар салгалаад байсан. “Хүмүүс намайг мөнгөгүй болсныг мэдчихвэл яах вэ?”, “танилууд шоолбол яах вэ?” гэж бодно. Гэхдээ нэг даашинзаа 25 мянгаар зарсан өдөр би анх удаа жижиг ч гэсэн өөрийн гараар амьсгаа авсан юм шиг болсон.
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.