Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Би сургуульд байхдаа зураг зурах дуртай хүүхэд байсан. Дэвтрийнхээ ард байшин, хүн, мод, заримдаа багш нарын нүүр хүртэл зурна. Зурахдаа би өөр ертөнцөд орчихдог байлаа. Гэхдээ манай гэрт “зураач болно” гэдэг мөрөөдөл хоосон сонсогддог байсан. Аав “баталгаатай мэргэжил сонго” гэдэг.
Арван нэгдүгээр ангид байхад дүрслэх урлагийн багш маань нэг өдөр миний зургийг хараад “чи сонирхогчийн хэмжээнд л байна, мэргэжил болгоно гэвэл чадахгүй” гэж хэлсэн. Бүх ангийн хүүхэд сонссон. Би инээгээд өнгөрсөн ч дотор яг нэг хаалга хаагдсан юм шиг болсон.
Тэр өдрөөс хойш би зурахаа багасгасан. Элсэлтийн шалгалтаа эдийн засгаар өгсөн. Сүүлд банканд ажилд орсон. Хүмүүс “сайн байна, тогтвортой ажилтай боллоо” гэж магтсан. Би ч өөрийгөө зөв замаар явж байна гэж итгүүлэхийг оролдсон. Гэхдээ ажлын ширээн дээр тоо хараад суухдаа заримдаа дэвтрийн буланд жижиг цэцэг зурдаг байлаа.
Охин маань долоон настай болоод зураг зурах дуртай болсон. Нэг өдөр өөрийн зурсан үлгэрийн номоо надад үзүүлээд “ээж ээ, би том болоод ном зурдаг хүн болно” гэсэн. Би өөрийн мэдэлгүй “энэ хэцүү мэргэжил шүү дээ” гэж хэлчихсэн. Охины минь нүд унтарч байгааг хараад би өөрийнхөө бага насыг харсан.
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.