Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Би нөхөртэйгөө танилцахдаа түүнийг өмнө нь нэг хүнтэй удаан үерхэж байсан гэдгийг мэддэг байсан. Тэр өөрөө хэлсэн. “Бүтээгүй, өнгөрсөн зүйл” гэсэн. Би ч өнгөрснийг ухах дургүй хүн болохоор илүү асуугаагүй. Хүн бүрт өмнөх амьдрал байдаг шүү дээ гэж бодсон.
Гэрлээд гурван жил болоход бид хоёрын амьдрал тийм ч муу биш байсан. Ажилдаа явна, орой хоолоо иднэ, амралтаар хадамд очно. Нөхөр маань халамжтай ч нэг л зүйл дээр хаалттай. Өнгөрсөн тухай ярихаар сэдэв сольчихдог. Би эхэндээ хүндэтгээд орхидог байлаа.
Нэг өдөр өвлийн хувцас гаргах гээд агуулахын шүүгээ ухаж байтал хуучин бор дугтуй гарч ирсэн. Дотор нь зурагнууд байв. Эхний хэд нь аяллын зураг. Харин гурав дахь зураг дээр нөхөр маань цагаан костюмтай, хажууд нь цагаан даашинзтай эмэгтэй зогсож байсан. Хуримын зураг. Жинхэнэ хуримын зураг.
Би зураг барьсан чигээрээ гал тогоонд суусан. “Тэр зүгээр сүй тавьсан биш, гэрлэсэн байсан юм уу? Яагаад надаас нуусан юм? Тэр эмэгтэй одоо хаана байгаа юм?” гэж бодсоор орой болгосон. Нөхөр хаалга онгойлгоод орж ирэхэд би дугтуйг ширээн дээр тавьсан. Тэгээд...
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.