Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Манай охин багаасаа дуугүй хүүхэд. Хүмүүс “ямар томоотой юм бэ” гэж магтана. Би ч бахархана. Хүүхэд орилж чарлахгүй, өөрөө хичээлээ хийнэ, гэртээ тусална. Би “миний охин эрт ухаан сууж байна” гэж боддог байсан.
Үнэндээ би ажил ихтэй ээж. Өглөө эрт гарна, орой ядарч ирнэ. Охин минь цайгаа өөрөө ууна, дүүдээ хоол халааж өгнө, гэрийн даалгавраа хийчихсэн байна. Би түүнийг магтахын оронд “сайн байна, маргааш ч гэсэн ингээрэй” гэж хэлдэг байлаа.
Нэг өдөр ажлын дундуур ангийн багш нь залгасан. “Та завтай юу? Танай охин өнөөдөр хичээл дээрээ уйлаад, би ээждээ хэлж болохгүй гэж хэллээ” гэсэн. Миний зүрх шууд доош унасан. Би “юу болсон юм бол?” гэж асуухад багш хэсэг дуугүй байснаа “тэр маш их ядарсан байна” гэсэн.
Би тэр орой гэртээ очоод охиныхоо өрөөний үүдэнд зогссон. Тэр дүүгийнхээ хувцсыг эвхээд сууж байсан. “Энэ хүүхэд миний охин уу, эсвэл миний оронд гэр барьж байгаа жижиг хүн үү?” гэж бодогдоод хоолой зангирсан. Би “охин минь, чи яагаад багшдаа уйлсан юм?” гэж асуусан. Тэр над руу хараад “ээж ээ, би зүгээр л жаахан амармаар байсан” гэсэн. Тэгээд...
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.