Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Аав минь намайг бага байхад явсан. Ээж “аав чинь хол ажиллаж байгаа” гэж эхэндээ хэлдэг байсан ч би томрох тусам тэр худлыг ойлгосон. Аав ирэхгүй. Төрсөн өдөр, шинэ жил, төгсөлт, өвчин, баяр гээд нэг ч өдөр ирээгүй. Би гаднаа тоохгүй юм шиг байсан ч дотроо нэг хоосон суудалтай өссөн.
Их сургуульд ороод би надаас арван хоёр ах хүнтэй танилцсан. Тэр намайг сонсоно, хоол авч өгнө, “чи их сайн охин байна” гэнэ. Анх удаа нэг эрэгтэй хүн намайг анхааралтай харж байгаа нь сайхан санагдсан. Найзууд маань “арай ах биш үү” гэхэд би “надад тайван хүн хэрэгтэй” гэж хэлдэг байлаа.
Тэр намайг эхэндээ үнэхээр халамжилсан. Хүйтэн өдөр хүргэж өгнө, хичээлийн төлбөрт тусална, ээжид хүнс авч өгнө. Би үүнийг хайр гэж бодсон. Харин сүүлдээ тэр тусламж болгон нь нөхцөлтэй болж эхэлсэн. “Би чамд ингэж тусалж байхад чи миний үгийг сонсох ёстой” гэдэг болсон.
Нэг орой тэр миний утсыг шалгая гэсэн. Би дургүйцэхэд “би чамайг хамгаалж байна” гэж хэлсэн. Тэр үг аав шиг сонсогдсон. Хамгаалж байна. Халамжилж байна. Би “магадгүй хайр ийм байдаг байх” гэж бодсоор гэртээ харьсан. Гэхдээ шөнөжин унтаж чадсангүй. “Аав байсан бол намайг ингэж хянах байсан болов уу, эсвэл хамгаалах байсан болов уу?” гэж бодсоор өглөө болгосон. Тэгээд...
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.