Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Манай хуучин байр хоёр өрөө, нар бага тусдаг, өвөлдөө хүйтэн, зундаа тоос ихтэй. Гэхдээ миний амьдралын хамгийн олон зүйл тэр хананд үлдсэн. Анхны хүүхдийн уйлах дуу, нөхрийн ууртай хаалга савалт, миний шөнө дэр норгож уйлсан өдрүүд.
Би тэр байранд анх орохдоо хорин дөрөвтэй байсан. Хайртай хүнтэйгээ эхэлж байна гэж бодсон. Хоёр таваг, нэг данх, нэг гудаснаас эхэлсэн амьдрал. Эхний жилүүд сайхан байсан. Дараа нь хэрүүл нэмэгдэж, архи нэмэгдэж, миний айдас нэмэгдсэн.
Би олон удаа явна гэж бодсон. Хүүхдээ унтсаны дараа цүнхэндээ бичиг баримтаа хийж үзнэ. Маргааш нь нөхөр уучлалт гуйна, би буцаагаад шүүгээнд хийнэ. “Энэ удаа өөрчлөгдөнө” гэдэг үг тэр байрны хананд наалдаад, би түүнд нь дахин дахин итгэдэг байлаа.
Нэг өдөр хүүхэд маань хаалга чанга хаагдахад ширээн доогуур орж нуугдсан. Нөхөр гэртээ ч байгаагүй, зүгээр салхи хаалга савсан. Харин хүүхэд маань айдастай нүдээр “аав ирсэн үү?” гэж асуусан. Би тэр мөчид “энэ байр зөвхөн миний нулимсыг биш, хүүхдийн минь айдсыг хадгалж эхэлжээ” гэж бодсон. Тэгээд...
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.