Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Манай дээд айлд нэг залуу гэр бүл нүүж ирсэн. Хүүхэд нь дөрөв, тав орчим настай байх. Эхэндээ жирийн айлын чимээ. Гүйх, тоглох, хаалга онгойх. Харин удалгүй орой бүр хэрүүл сонсогддог болсон. Хашхирах, юм унах, хүүхэд уйлах.
Би эхэндээ “айл болгон л маргалддаг” гэж бодсон. Монголчууд бид тэгж сурсан шүү дээ. Хана нимгэн, амьдрал хэцүү, бусдын хэрэгт оролцоод яах вэ. Гэхдээ тэр хүүхдийн уйлах дуу нэг л өөр. Айсан, амьсгаа нь давчдсан, “ээжээ” гэж шивнэх шиг.
Нэг шөнө 12 өнгөрч байхад дахин чимээ гарсан. Би орон дээрээ сууж, чихээ дарах гэж оролдсон. Гэтэл өөрийн бага нас санагдсан. Манай гэрт хэрүүл гарахад хөршүүд дуугүй байдаг байсан. Би тэр үед “хэн нэгэн хаалга тогшоосой” гэж боддог байсан. Хэн ч тогшоогүй.
Тэр шөнө би гутлаа өмсөөд хаалган дээр зогссон. “Оролцвол асуудал болох уу? Буруу ойлговол яах вэ? Гэхдээ тэр хүүхэд яг одоо хэн нэгнийг хүлээж байгаа юм биш биз?” гэж бодсоор гарын алга хөлөрсөн. Дээд давхар руу алхаж эхэлсэн. Тэгээд...
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.