Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Би нөхөртэйгөө тайван амьдардаг. Бид хоёр нэг их романтик хүмүүс биш. Өглөө хүүхдээ сургуульд хүргэнэ, ажилдаа явна, орой хоолоо иднэ, амралтаар зах орно. Заримдаа уйтгартай. Гэхдээ аюулгүй, найдвартай. Би үүнийг хайр гэж боддог болсон.
Нэг өдөр хуучин имэйл хаяг руугаа орсон чинь таних нэрээс мэйл ирсэн байв. Миний хорин насны хайр. Бид хоёр гэнэт салсан, тэр гадагшаа явсан, би их уйлсан. Тэр үед дуусгаж чадаагүй олон асуулт миний дотор үлдсэн байсан.
Имэйл богино байсан. “Сайн уу. Би Монголд ирж байгаа. Чамайг одоо ч хааяа боддог. Хэрвээ боломжтой бол уулзмаар байна.” Би дэлгэц ширтээд удаан суусан. Зүрх яг залуу нас руугаа буцчих шиг. Нэг имэйл хүнийг арван жилээр ухрааж чаддаг юм билээ.
Би хариу бичихгүй гэж шийдсэн. Гэхдээ өдөржин бодсон. Орой нөхөр маань “ядарсан уу?” гэхэд би “зүгээр” гэсэн. Шөнө нь бүгд унтсаны дараа би мэйлээ дахин нээгээд “би ч бас чамайг боддог байсан” гэж бичиж эхэлсэн. Илгээх товч дээр хуруу очоод зогссон. “Энэ мэйл явбал миний амьдралд юу онгойх вэ?” гэж бодсоор өглөө болгосон. Тэгээд...
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.