Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Би одоо дөнгөж 26 настай. Амьдралын босгыг дөнгөж алхаж явахдаа эхнэр, нэг охинтойгоо хадмынхаа гэрт хөөгдөн туугдаж, доромжлуулан байж амьдарч байна. Яагаад залуу хүн байж тусдаа гарахгүй, хадмындаа хөөгдөн амьдардаг юм бэ гэж хүмүүс асуух байх. Миний хадам ээж одоо жаран нас хүрч яваа, хааяа уучихдаг хүн л дээ. Тийм болохоор эхнэр маань "Ээжийн хажууд заавал байх ёстой, ээжийг ганцааранг нь орхиж болохгүй" гээд тусдаа гарах тухай яриаг огт хүлээж авдаггүй юм.
Миний амьдрал маш энгийн, магадгүй Монголын мянга мянган залуусын адил өдөр шөнөгүй зүтгэдэг тийм л хэмнэлээр явдаг. Би үндсэн ээлжийн ажилтай. Ажлаа тараад гэртээ харихын оронд хувийн машинаараа таксинд явна. Охин маань дөнгөж нэг сар гарантай болохоор гэр бүлд минь мөнгө төгрөг маш их хэрэгтэй байгаа. Гэвч миний эхнэр шоу цэнгээн гэвэл нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй нэгэн. Саяхан эхнэрийг эргэх гэж ангийнх нь найзууд манайд ирсэн юм. Би тэр үеэр гадуур машинаа янзлуулаад, баахан ажилтай явж таарлаа.
Орой ажлаа дуусгаад хадмын гэрийн хаалгыг татан ороход миний зүрх зүсэгдэх шиг болов. Жаран настай хадам ээж маань нэг сартай нялх охиныг минь тэвэрчихсэн, охин маань нус нулимстайгаа холилдон, уушиг нь савтал уйлж байлаа. Гэтэл хөхүүл эхнэр маань найзуудтайгаа караоке орж, архи ууж яваад 3-4 цаг алга болчихсон байв. Нялх хүүхэд мээмээ хөхөж чадахгүй, өлсөж ундаассандаа тэгж уйлж байжээ. Би тэсэлгүй эхнэрлүүгээ залгаж дуудахад утасны цаанаас хараал урсган согтуурхаж, цаг гаруйн дараа шал согтуу, хөл дээрээ ч тогтож чадахгүй ирлээ. Тэгээд өөрийн ээжийнхээ дэргэд миний зүрхийг зүсэж, амьдралыг маань орвонгоор нь эргүүлсэн тэрхүү аймшигт үгсийг хэлэх нь тэр...
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.