Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Манай аав моринд хайртай хүн байсан. Хөдөөний хүн болохоор морь гэдэг аавын хувьд унаа биш, амьдралынх нь нэг хэсэг. Тэр дундаа нэг хүрэн морь бий. Аав “энэ миний насны хийморь” гэж хэлдэг байсан. Баяр наадмаар уралдаад дандаа түрүүлдэггүй ч аавын нүдэнд тэр морь түрүү магнайгаас дутахгүй үнэ цэнтэй.
Бид хотод амьдардаг болсон ч аав жил бүр нутаг явж хүрэн морио эргэнэ. Би багадаа хамт явдаг байсан. Аав морин дээрээ гараа тавиад, “хүн чамайг ойлгохгүй үед мал ойлгодог юм” гэж хэлдэг. Тэр үед би инээд хүрдэг байсан. Одоо бодоход аавын ганцаардлаа ярьдаг найз нь тэр морь байсан юм болов уу.
Аав өнгөрсний дараа өв хөрөнгө гэх том юм үлдээгүй. Хотын жижиг байр, хөдөө хэдэн мал, тэр хүрэн морь. Ээж “морио битгий зар, аавын чинь сэтгэл шүү” гэж хэлдэг байсан. Ах маань ч “зарна гэж юу байхав” гэж амласан. Би ч санаа амарсан.
Хоёр жилийн дараа ах хотод байр авсан. Бид баяр хүргэсэн. “Яаж урьдчилгаа бүрдүүлэв?” гэхэд ах “зээл, хадгаламж, найзын тус” гэж хэлсэн. Би итгэсэн. Гэхдээ тэр зун нутаг явахад хүрэн морь байхгүй байсан. Малчин ах “танай ах өнгөрсөн хавар зарсан шүү дээ” гэж энгийн хэлсэн.
Би тэр үгийг сонсоод яг газар дээрээ хөшсөн. “Хэнд? Яагаад? Ээж мэдсэн үү?” гэж асуухад малчин ах гайхсан. “Байрны мөнгө хэрэгтэй гэсэн” гэж. Тэр орой би нутагтаа аавын хуучин эмээлийн дэргэд сууж “аавын минь хийморийг хүртэл бидний хотын амьдрал залгичихаж дээ” гэж бодсон. Тэгээд...
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.