Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Эгч бид хоёр хоёрхон насны зөрүүтэй. Багадаа нэг хувцсаа ээлжилж өмсөнө, нэг өрөөнд унтана, нэг хүнд дурласан мэт жүжиглэж тоглоно. Хүмүүс биднийг их ойр гэж боддог байсан. Би ч тэгж боддог байлаа. Гэхдээ ойр байна гэдэг нэг нэгнийхээ сүүдрийг мэддэг гэсэн үг биш юм билээ.
Би эгчээсээ түрүүлж их сургууль төгсөөгүй, түрүүлж ажилд ороогүй. Гэхдээ зарим зүйл дээр азтай байсан. Би хүссэн мэргэжлээрээ ажилд орсон, сайн залуутай танилцсан, хуримаа хийсэн. Эгч маань сайн хүнтэй учраагүй, ажил нь тогтворгүй, гэртээ ээжтэйгээ хамт амьдарсаар байсан. Би үүнийг түүний хувь тавилан гэж бодсон болохоос, бидний хооронд хуримтлагдаж буй өвдөлт гэж хараагүй.
Миний хуримын бэлтгэлд эгч маань их тусалсан. Даашинз сонголцсон, урилга тараасан, нүүр будалтын хүн олсон. Би түүнд баярлаж байсан. Гэхдээ заримдаа түүний царай гэнэт барайдаг, би аз жаргалтай зүйл ярихад дуугүй болдогийг анзаарсан. “Ядарч байгаа байх” гэж бодоод өнгөрсөн.
Хуримын өдөр эгч минь хамгийн их гүйсэн. Би түүнд тэврээд “чи байхгүй бол би яах байсан юм” гэж хэлсэн. Тэр инээсэн ч нүд нь гунигтай байсан. Хурим сайхан болсон. Би нөхөртэйгээ гэртээ ирээд шинэ амьдралаа эхлүүлсэн. Эгч рүү зураг явуулахад тэр “гоё байна” гэж л бичсэн.
Хуримаас хоёр сарын дараа ээжийн төрсөн өдөр болсон. Бид гэртээ цугласан. Хүмүүс миний гэрлэлт, шинэ байр, ирээдүйн хүүхдийн тухай асуусаар байлаа. Эгч чимээгүй суусан. Орой аяга угааж байхад нь би “чи яагаад нэг л хөндий байна?” гэж асуусан. Тэр эхэндээ “зүгээр” гэсэн. Дараа нь гэнэт “чи дандаа надаас түрүүлдэг. Би чамд баярлах ёстой мөртлөө заримдаа үзэн ядмаар санагддаг” гэж хэлсэн. Би аягаа барьсан чигээрээ хөшсөн. Тэгээд...
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.