Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Би сошиал дээр их идэвхтэй хүн байсан. Кофе, шинэ хувцас, ресторан, аялал, гоё оффисын зураг. Хүмүүс “чи ямар гоё амьдардаг юм бэ” гэж бичихэд дотор сайхан болно. Үнэндээ тэр гоё амьдралын ихэнх нь кредит карт, хэрэглээний зээл, “дараа төлнө” гэсэн худал тайвшрал дээр тогтдог байлаа.
Би ядуу айлын хүүхэд. Багадаа ангийнхнаасаа ичиж өссөн. Хуучин гутал, томдсон куртик, мөнгөгүйгээс аялалд явж чадаагүй өдрүүд. Тийм болохоор ажилтай болсон хойноо “би одоо хэнээс ч дутахгүй” гэдгээ батлах гэж амьдарсан байх. Харамсалтай нь би өөртөө биш, бусдад батлах гэж амьдарч эхэлсэн.
Эхний кредит картаа авахад их том хүн болсон юм шиг санагдсан. Дараа нь хоёр дахь карт, хэрэглээний зээл, онлайн хувааж төлөлт. Цалин орох бүрт өрөндөө явна. Гэхдээ гаднаасаа би гоё харагдсаар. Хүн өөрийн нүхийг брэндийн уут, кафе зураг, инээмсэглэлээр таглаж чаддаг юм билээ.
Найзууд минь намайг мөнгөтэй гэж боддог байсан. Төрсөн өдөр, аялал, бэлэг гээд бүгдэд түрүүлж оролцоно. Үгүй гэж хэлэхээс айна. Яагаад гэвэл “мөнгөгүй” гэдэг үгийг дахиж сонсохыг хүсдэггүй байсан. Би бага насныхаа ичгүүрийг том хүний өрөөр дарж явжээ.
Нэг өдөр дэлгүүрт карт уншсангүй. Дахиад оролдлоо, татгалзав. Өөр картаа уншууллаа, бас татгалзав. Ард хүмүүс хүлээж, кассын охин эвгүй харж, миний нүүр халуу шатсан. Би сагсан дахь зүйлсээ үлдээгээд гарсан. Гадаа гараад банкны апп нээхэд бүх карт лимит дүүрсэн, нэг зээл хугацаа хэтэрсэн байлаа. Би замын хажууд зогсоод “би яг хэний өмнө ингэж жүжиглэж явсан юм бэ?” гэж бодсон. Тэгээд...
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.