Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Хүүхдийн минь аав намайг жирэмсэн байхад явсан. Эхэндээ “ажил төрөл тогтворжуулчихаад буцна” гэж хэлсэн. Би итгэсэн. Хүүхэд төрөхөд ирээгүй. Нэр өгөхөд утсаар ярьсан. “Удахгүй ирнэ” гэсэн. Би дахиад итгэсэн. Хүн хайртай байхдаа амлалтын хугацааг өөрөө сунгаад байдаг юм билээ.
Хүүгээ ганцаараа өсгөсөн эхний жилүүд аймар хүнд байсан. Шөнө нойргүй, өдөр ажилгүй, ээжийндээ амьдарна. Гэхдээ би хүн бүрт “аав нь удахгүй ирнэ” гэж хэлдэг. Өөртөө ч хэлдэг. Яагаад гэвэл “орхигдсон” гэдэг үгийг хүлээн зөвшөөрөхөөс айдаг байсан. Хүлээж байгаа хүн орхигдоогүй мэт санагддаг.
Тэр хааяа мөнгө явуулна, төрсөн өдрөөр мессеж бичнэ, заримдаа видео дуудлага хийнэ. Хүү минь “аав” гэж хэлж сурсан ч аавыгаа дэлгэцээр л мэддэг байлаа. Би “аав нь ажилтай, нэг өдөр ирнэ” гэж тайлбарлана. Хүүгийн нүдэнд итгэл асаах бүрт миний дотор өөрөө ч унтарч байгаагаа мэддэг байсан.
Найзууд маань “чи амьдралаа бод, өөр хүнтэй танилц” гэдэг. Би уурлана. “Хүүхдийнхээ аавыг хүлээж байна” гэнэ. Үнэндээ би түүнд үнэнч байсан уу, эсвэл өөрийгөө алдаагүй гэж батлах гэж хүлээсэн үү гэдгээ ялгадаггүй байсан. Хүлээлт заримдаа хайр биш, бардам зан байдаг юм билээ.
Хүү маань долоон нас хүрэх жил аав нь Монголд ирнэ гэсэн. Би гэрээ цэвэрлэж, хүүдээ шинэ цамц авч, өөрөө хүртэл үсээ янзлуулсан. Хүү минь өдөр тоолж байсан. Гэтэл ирэх ёстой өдрийн өглөө тэр “уучлаарай, ажил гэнэт гарлаа, дараа болно” гэж бичсэн. Хүү маань цонхоор харж суусаар орой болгосон. Би тэр цонхны дэргэд зогсож байхдаа “би хүүгээ хэний төлөө ингэж дахин дахин өвтгөж байгаа юм бэ?” гэж бодсон. Тэгээд...
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.