Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Би багадаа ээждээ их гомддог хүүхэд байсан. Ээж хатуу, ажил ихтэй, биднийг тэвэрч үнсэх нь цөөхөн. Дүн муу авбал загнана, уйлбал “битгий эрхэл” гэнэ, найзтайгаа муудвал “хичээлээ бод” гэнэ. Би өсвөр насандаа ээждээ зориулж нэг урт захидал бичсэн. “Та намайг хайрладаггүй” гэж эхэлдэг байсан.
Тэр захидлыг би илгээгээгүй. Ээжтэй нэг гэрт амьдарч байсан болохоор өгөхөөс айсан. Дараа нь том болоод мартсан мэт болсон ч захидал миний хуучин дэвтрийн дунд үлдсэн. Гэрлэхдээ авч явсан, байр солихдоо ч хаяагүй. Магадгүй би тэр гомдлоо хаяхыг хүсээгүй байх.
Одоо би өөрөө ээж болсон. Охин маань арван гуравтай. Сүүлийн үед бид хоёр байнга маргалдана. Би түүний утас, хичээл, хувцас, найзууд гээд бүх зүйлд санаа зовно. Тэр “та намайг ойлгодоггүй” гэж хаалга савна. Би “чи том болоод ойлгоно” гэж хэлнэ. Энэ өгүүлбэрийг хэлэх бүрт нэг л танил сонсогддог байсан.
Нэг өдөр шкаф цэгцэлж байтал тэр хуучин захидал гарч ирсэн. Би ширээн дээр тавиад мартчихаж. Охин маань өрөөнд орж ирээд “энэ юу вэ?” гээд авах гэж байхад би сандарч булааж авсан. Тэр гомдож гарсан. Би ганцаараа үлдээд захидлаа дахин уншсан.
“Ээж ээ, та миний уйлахыг сонсдоггүй. Та намайг зөвхөн сайн байхад л хайрладаг юм шиг санагддаг. Би том болоод тантай адил ээж болохгүй.” Энэ мөрүүдийг уншаад гар минь салгалаа. Учир нь би яг энэ үгсийг охиныхоо амнаас сонсохоос айж явсан. Би ээж шигээ болохгүй гэж тангарагласан мөртлөө түүний хэлбэрийг өөр нэрээр давтаж байгаагаа харсан. Тэгээд...
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.