Сарын болон жилийн эрх авах
1 сарын эрх болон 1 жилийн эрх аваад сайт дээр байгаа бүх нийтлэлийг унших боломжтой.
Би эхнэрээ тайван хүн гэж боддог байсан. Бусдын эхнэрүүд шиг хэрүүл хийхгүй, юм нэхэхгүй, утас шалгахгүй, найзуудтайгаа хардахгүй. Ажил тараад ирэхэд хоол байна, хүүхдүүд цэвэрхэн, гэр дулаахан. Би өөрийгөө азтай эр гэж боддог байлаа.
Үнэндээ би гэртээ нэг их оролцдоггүй байсан. Цалингаа өгнө, том асуудал гарвал шийднэ, бусад жижиг зүйлийг эхнэр мэднэ. Хүүхдийн багшийн нэр, эмчийн цаг, гэрийн хүнс, хадмын төрсөн өдөр, байрны төлбөрийн хугацаа гээд бүгд түүний толгойд. Би “манай хүн зохицуулна” гэж итгэдэг байсан. Итгэл биш, залхуурал байсныг одоо ойлгодог.
Эхнэр заримдаа “чи надтай ярьдаггүй” гэж хэлдэг байсан. Би “ажлаас ядарч ирж байна” гэнэ. “Хүүхдүүддээ цаг гарга” гэхээр “амралтаар болъё” гэнэ. “Би ганцаардаж байна” гэхэд “би хажууд чинь байна шүү дээ” гэж хэлдэг. Би биеэрээ байгаа болохоор хангалттай гэж боддог байлаа. Харин хүн гэртээ биеэрээ байгаад сэтгэлээрээ эзгүй байж болдог юм байна.
Сүүлийн жил эхнэр бүр ч дуугүй болсон. Өмнө нь гомдол хэлдэг байсан бол одоо хэлэхээ больсон. Би үүнийг сайн зүйл гэж ойлгосон. “Манайх одоо хэрүүлгүй сайхан байна” гэж найздаа хүртэл ярьсан. Найз маань “эмэгтэй хүн гэнэт дуугүй болбол сайн шинж биш шүү” гэхэд би инээгээд өнгөрсөн.
Нэг орой ажил тараад ирэхэд ширээн дээр бичиг байсан. Салах өргөдөл. Эхнэр гал тогоонд цай хийж зогсож байлаа. Би эхэндээ тоглоом гэж бодсон. “Энэ юу вэ?” гэхэд тэр тайван “би явмаар байна” гэсэн. Түүний хоолой аймаар тайван байсан. Би тэр тайван хоолойг анх удаа айдастай сонссон. “Чи яагаад? Бид чинь гайгүй байсан шүү дээ” гэж асуухад тэр “чи л гайгүй байсан” гэж хэлсэн. Тэгээд...
Нийтлэлийг үргэлжлүүлэн унших
Та QPay ашиглан ердөө 2,500 ₮ төлөөд энэхүү нийтлэлийг унших, эсвэл сар/жилийн эрх аван бүх нийтлэлийг хязгааргүй унших боломжтой.